МУГТ М.Лхагвагэрэл Азийн наадмын мөнгөн медаль авлаа
Ханжөү-2022” Азийн XIX наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр өндөрлөж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 74, 86, 97, 125 кгын жингийн барилдаан болсноос 97 кг-ын жинд өрсөлдсөн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Ганхуяг хүрэл медалийн болзол хангасан бол, 125 кг-ын жинд барилдсан “Осло-2021” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “Белград-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Хилчин спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ М.Лхагвагэрэл мөнгөн медаль авлаа.
Тэрбээр эхний барилдаанд хийлж удаах барилдаанаа Киргизийн Айал Лазаревтай барилдаж ялсан.
Харин зооны аваргын төлөөх барилдаанд Узбекистаны залуу тамирчин Хасанбой Рахимовыг цэвэр ялж финалд шалгараад аваргын алтан медалийн төлөө Ираны бөх, өсвөр, залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт, Амир Хоссейн Зайртай барилдаж, 7:0 оноогоор ялагдаж, мөнгөн медаль зүүлээ.
Түүний жинд 15 бөх барилдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ