Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр, Б.Даариймаа нарыг гэм буруутайд тооцож, зорчих эрхийг хязгаарлав
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх найман ишигний хэргийн шийдвэрээ гаргажээ.
Тодруулбал, шүүх “Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр, Б.Даариймаа” нарыг бусдын 56 тооны мал хулгайлсан гэмт хэргийг хөнгөрүүлэн өөрчилж, “Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр, Б.Даариймаа” нарыг бусдын 56 тооны алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарыг 6 /зургаан/ сарын хугацаагаар, “Б.Даариймааг 1 /нэг/ сарын хугацаагаар тус бүр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
“Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр, Б.Даариймаа” нарыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг шүүгдэгч нарт хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасан аж.
Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт даалгаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, шүүгдэгч Ц.Төмөрийн өмчлөлийн 48-21 ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэв.
ЭХЛЭЛ: 12.40 цаг
-Найман ишиг тээвэрлэсэн гэх Б.Даариймаа шүүх хурлын үеэр бие нь мууджээ-
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын шүүх дээр найман ишигний гэх тодотголтой 56 тооны малын хулгайн хэргийн анхан шатны шүүх хурал болж байна.
Өглөө 10 цагаас эхэлсэн хурал, түр завсарласан. Энэ үер тус хэрэгт 8 ишиг тээвэрлэж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд тусалсан хэрэг үйлдсэн 80 настай Б.Даариймаагийн бие муудаж, түргэн тусламжийн тэрэг ирсэн байна.
Яаралтай тусламжийн эмч “Даралт нь ихсэж 100/180 болсон байна. Одоо даралт буулгах арга хэмжээ авна. Бүгчим нөхцөл нөлөөлж байгаа байх, бусдаар бол гайгүй байна” гэж www.zarig.mn сайтын сэтгүүлчид хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ