Ханжоу-2022: Т.Тулга Азийн наадмын хоёр дахь алтан медалийг авчирлаа

"Ханжоу 2022" Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга аваргын төлөө Ираны Рахман Амоузадхалилиг 11:1-ээр оноогоор цэвэр ялснаар Монголын багийн хоёр дахь алтыг эх орондоо авчирлаа.

Ийнхүү Т.Тулга Азийн Наадмын түүхэнд 26, чөлөөт бөхийн спортоос төрсөн 12 дахь алтан медалийн эзэн боллоо.

Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Н.Насанбуян, эмэгтэйчүүдийн 68 кг-д Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ