МАН-ын УЗ: Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан, Б.Энхбаяр нарыг 100 хувийн саналаар дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал боллоо. Тус хуралдаанаар Хотын даргад Х.Нямбаатар сайдыг нэр дэвшүүлж, 100 хувийн саналаар дэмжлээ. Түүнийг дүүргийн болон хотын ажлыг сайн мэдэхээс гадна ХЗДХ-ийн сайдаар маш сайн ажилласан хэмээн дүгнэж буй аж. 

Харин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ҮХ-ны дарга, Монгол Улсын сайдаар Б.Дэлгэрсайханыг дэмжив. МАН-ын УЗ-аас хувийн хэвшил болоод төрийн хоорондын харилцааг сайжруулах, менежментийг сайн явуулж чадна гэж үзлээ.

Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын оронд өмнө нь тус яамны дэд сайдаар ажиллаж байсан ХЗБХ-ны даргаар ажиллаж буй Б.Энхбаярыг 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Одоо хотын даргыг НИТХ-аар нэр дэвшүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжлах учиртай юм. Харин хоёр сайдын томилгоог Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-ын чуулганд танилцуулснаар тодорхой шийдвэрийг гаргана. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ