“Ногоон нуур” орон сууцны төслийн талбайд ХАБ-ын сургуулилт болно
Аравдугаар сарын 5-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны хорооллын төслийн талбайд "Барилгын чанар, ХАБ, эрүүл ахуйн аян"-ы хүрээнд шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмж, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны туршлагыг үзүүлэх сургуулилт болно. БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар нар оролцоно. Утас :9507-1740, 9901-0985
10.00 цагт: “Зайсан Хилл”-д: "Дэлхийн сансрын 7 хоног” үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилнэ. 10-р сарын 10-ныг дуустал өдөр бүр болох “World Space Week” нь дэлхийн 90 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулдаг шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам юм.
09.00-11.00 цагт: УИХ-ын ажлын хэсгийн болон байнгын хороод хуралдана.
09.00-16.00 цагт: Чингис хаан үндэсний музейд Судасны мэс заслын эмч нарын олон улсын хурал болно
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
10.00 цагт: Оёдлын холбоо, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Боловсролын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Баярлалаа багшаа” аяны талаар мэдээлнэ.
11.00 цагт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг иргэд, иргэдийн байгууллагаас шаардаж мэдээлэл хийнэ.
14.00 цагт: “Интер” номд: "Сэтгэшгүй" эмнэлгийн их эмч С.Хүрэлбаатарын “Хүний энергийн систем, өвчлөл, эмчилгээ” номын нээлт болно. Утас: 9901-2599.
-Дэлхийн багш нарын өдөр тохиож байна. Боловсролын салбарын үйл ажиллагааны үр дүн хэлэлцүүлэг болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ