Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр эхэлнэ

Аравдугаар сарын 4-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.30 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: “Инженерийн шийдэл-хөгжлийн тулгуур” зөвлөгөөнийг “Тавантолгой түлш” ХХК-иас дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд инженер, техникийн ажилтнуудын дунд зохион байгуулна.

11.00 цагт: Нийслэлийн 53 дугаар сургууль 50 жилийн ойн хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 8853-5959.

14.00 цагт: “Пума империал” зочид буудалд: “Хулгайгүй эрх тэгш нүүрс тээвэр” зөвлөлдөх уулзалт, нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас: 9913-4594.

 

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

-Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулж байна. Энэ намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 10 дугаар сарын 4-16-нд зохион байгуулна.

“Степпе Арена” мөсөн өргөөнд: Монголын Маркетингийн Холбооноос 7 дахь жилдээ зохион байгуулж буй "SMART-2023" маркетингийн салбарын чуулган болно. Утас: 9910-9996.

 

 

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа орон даяар эхэлнэ. Судалгааг ҮСХ НҮБ-ын Хүүхдийн болон Хүн амын сантай хамтран 3 дахь удаа зохион байгуулж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ