Махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй аж ахуй, нэгжийг урьж байна
Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг хүртэл Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар (Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо Нийслэлийн Засаг захиргааны гуравдугаар байрны 3 давхрын 311 тоот өрөө Ажлын хэсгийн нарийн бичигт, холбогдох утас 70140422)-т битүүмжлэн ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын пэйж хуудаснаас авна уу.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
1.Аж ахуйн нэгжийн хүсэлт; (бэлтгэх махны төрөл, хэмжээг тусгах)
2.Үйлдвэрийн танилцуулга; (Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хавсаргах) ;
3.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу шинээр махны үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд урьдчилсан хяналт шалгалтыг хяналтын байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх;
4.Мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрийн агуулах нь стандартын шаардлага хангасан нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байх; (Агуулахын багтаамжийг тусган фото зургаар баталгаажуулах);
5.Мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэр нь мал эмнэлгийн нэгдсэн системд холбогдож хэрэглэгчээр бүртгүүлсэн тухай Нийслэлийн мал эмнэлгийн газраас тодорхойлолт авсан байх;
6.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.7.5-д заасны дагуу мах хадгалах агуулахад халдваргүйтгэлийг тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж, акттай байх;
7.Зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх; (Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, фото зургаар баримтжуулах)
8. Мах боловсруулах үйлдвэр нь мал төхөөрөх үйлдвэртэй гэрээтэй байх;
9. Галын аюулгүй байдлын дүгнэлттэй байх;
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
СЭТГЭГДЭЛ БИЧИХ