2023 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлэхийг анхаарууллаа
2023 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас анхаарууллаа.
2023 оны 7, 8, 9 дүгээр сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлнэ.
Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой аж.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард багтаан олгох журамтай.
2023 оны хоёрдугаар улирлын буцаан олголтоор 1,190,718 иргэний дансанд 73,598,612,137 төгрөгийг шилжүүлж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ