Автобус нийлүүлсэн, авсан компанийн дунд зуучилж байсан байж болзошгүй хоёр солонгос иргэнийг баривчилжээ

Автобусны асуудалд холбоотой БНСУ-ын хоёр иргэнийг өчигдөр орой АТГ-аас баривчилжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр уг хоёр иргэн нь аравдугаар сарын 1-нд мэдээлэл хийсэн хүмүүс биш.

Автобус нийлүүлэгч "Zyle Daewoo Bus" болон худалдан авагч "Тэнүүн-Огоо" компанийн дунд зуучлагч хийж байсан байж болзошгүй хоёр солонгос иргэнийг баривчилсан байна.

Саатуулагдсан хоёр иргэний ажилладаг компанийн талаар мэдээлэл ирээгүйг хэллээ.

Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газрын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг “Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийлүүлсэн гэх нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар нийт дөрвөн хүний таван объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ.

Уг дөрвөн хүнийг ч баривчлаад байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ