ХХААХХҮ-ний салбарт Хөдөлмөрийн баатар 17 ахмад байна

НҮБ-ын Ерөнхий асамблей жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тунхагласан.

Манай улс энэ өдрийг 1992 оноос Ахмад настны тухай хуулийн хүрээнд 31 дэх жилдээ орон даяар тэмдэглэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, хоол, нийтийн үйлчилгээ, мэргэжлийн хяналтын салбарт хөдөлмөр, чадвараа дайчлан ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа ахмадуудаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамт олон олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, залуу үедээ өвлүүлэх туршлага, сургаалиас нь сонслоо.

Улс орныхоо түүхийг бүтээлцэж, салбарын хөгжилд түшиг тулгуур болж яваа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хоол, нийтийн үйлчилгээ, худалдааны салбарт олон жил ажилласан эрхэм хүндтэй 293 ахмадаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 17, гавьяат цолтон 43, Төрийн соёрхолт 6, доктор 12, зөвлөх мэргэжилтэн 42 ахмад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ