ШӨХТГ: “Хасбанк“ ипотекийн зээлийн 1%-ийн шимтгэлтэй холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүлж, 20 сая төгрөгөө төлсөн
Ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэлтэй холбоотойгоор нэр бүхий есөн банкыг 20 сая төгрөгөөр торгох шийдьэрийг ШӨХТГ-аас гаргаж, шүүхийн шийдвэрээр баталгаажсан.
Тэгвэл, ШӨХТГ-аас торгосон 20 сая төгрөгийг “Хасбанк” төлжээ.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын өнгөрсөн есдүгээр сарын 11-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар нэр бүхий арилжааны есөн банкны гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсний дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 221/МА2023/0392 дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
Тэгвэл, “Хасбанк” ХХК-ийн зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн ногдуулсан 20 сая төгрөгийн торгуулийг төрийн сангийн холбогдох дансанд өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдөр төлсөн, зөрчлийн үр дагавар арилгах албан даалгаварт дурдсан арга хэмжээний хүрээнд хийгдэх ажиллагааг эхлүүлсэн талаараа мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ