Зугаалж яваад сураггүй болсон иргэний эрлийг зогсоолоо
Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т/ 09.24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс 09.29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид ар гэрийнхний хамт тус сумын харьяат Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.01-ний өдрийн 09:45 цагаас 17:50 цаг хүртэл Номгон багийн ‘’Дэрст булан’’ гэдэг газраас “Дурантай толгой”, “Долоон даваа” гэдэг газар хүртэл 8 км-т явганаар, ‘’Загасчны тохой’’ гэдэг газраас “Ганц байшин” гэдэг газар хүртэл усаар нийт 30 км-т завиар урсаж зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрлийг зогсоосон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ