Монголын цахим спортын баг финалд шалгарлаа

"Ханжоу 2022" XIX Азийн наадмын DOTA2 төрөлд Монголын баг мөнгөн медалийн болзол хангаснаар түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр медаль авч байна.

Хэсгийн тоглолтоо тэргүүлж шалгарсан Монголын баг шигшээ тоглолтууддаа Казакстаныг 2:1-ээр, Кыргызстаныг 2:0 гэсэн хожилтойгоор финалд шалгарлаа.

Маргааш 19.00 цагаас Хятад Улсын баг буюу хуучны PSG.LGD багийн бүрэлдэхүүнтэй алтан медалийн тоглохоор болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ