"Түгжрэлийн сайд" Ж.Сүхбаатар Тэнүүн-Огоо ХХК-д мэдэгдэл хүргүүлжээ
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж байгаа. Энэ хүрээнд БНСУ-ын Daewoo үйлдвэрийн 80 автобусыг өнгөрсөн долоо хоногт Монголд авчирсан. 2023 оны 12 дугаар сар гэхэд Daewoo үйлдвэрийн 600 орчим, Skywell загварын бүрэн цахилгаан 100 гаруй автобус нийслэлчүүдэд үйлчилнэ гэж байв. Гэвч дээрх авчирсан 80 автобус нь хуучин, завсартай, будаг замасктай гэх шүүмжлэл олон нийтийн дунд гараад байна.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор "Түгжрэлийн сайд" Ж.Сүхбаатар өнөөдөр Тэнүүн-Огоо ХХК-д мэдэгдэл хүргүүлжээ. Тэрбээр мэдэгдэлдээ "Тэнүүн-Огоо ХХК-ийн нийлүүлж буй Daewoo New BS106 маркийн хоёр дахь ээлжийн 80 автобус 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод орж ирсэн. Олон нийтийн дунд хуучин автобусыг сэргээн засварласан гэх ноцтой мэдээлэл цацагдаж, эргэлзээ төрүүлсэн нөхцөл байдал үүсэж байна. Иймд албан ёсны үнэн бодит, баримт нотолгоо бүхий мэдээлэл, хариу тайлбарыг шуурхай ирүүлнэ үү. Дээрх асуудалтай холбогдуулан мэргэжлийн шинжээч томилж, нарийвчилсан үзлэг, оношилгоог автобус тус бүрд хийнэ. Гэрээнд заасан захиалагчийн шаардлагад нийцээгүй автобус нийлүүлсэн нь тогтоогдвол худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг буцаан нэхэмжлэх энэ хүртэл гарсан зардлыг нөхөн төлүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД