2023 оны III улирлын баримтаа аравдугаар сарын 8-ны дотор бүртгүүлснээр НӨАТ-ын буцаан олголтоо авах боломжтой

Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2023 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтыг аравдугаар сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

Тодруулбал 2023 оны 7, 8, 9 дүгээр сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтойг ТЕГ тодотгов.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард багтаан олгох журамтай.

2023 оны хоёрдугаар улирлын буцаан олголтоор 1,190,718 иргэний дансанд 73,598,612,137 төгрөгийг шилжүүлж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ