Г.Буяндоржийг 40 сая, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгож шийдвэрлэжээ
Нийслэлийн прокурорын газраас “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Б, Ч.У, БНХАУ-ын иргэн Э.Х нарт холбогдох хуурамч баримт бичиг ашиглан, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Тэгвэл Г.Буяндорж нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5 өдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч Ч.У, Э.Х нарыг цагаатгаж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ