Сэрэмжлүүлэг: “Ниссан-Экстрайл" том машинтай мөргөлдөж, жолооч нь амиа алджээ
Зам, тээврийн осол: Дундговь аймаг, Луус сум. 2 дугаар багийн “Цагаан-Овоо" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 60 км-т, сумын төвөөс урд зүгт 10 км-т/ ачааны болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас барсан тул цогцсыг гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 17:02 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 33 км замыг туулан 17:33 цагт очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан ”Мерседес бенз-AXOR1840LS” загварын зүтгүүр, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ниссан-Экстрайл" загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины жолооч Э /59 настай, эрэгтэй, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдаж нас барсан байсан тул 12 минут ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ