Сураггүй болсон хүү амиа алдсан байдалтай олдлоо

Энэ сарын 25-нд 17:00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг Бөмбөгтэй хөшөөний ойролцоо байх гэрээсээ долоон настай хүү гараад сураггүй алга болсон байдаг.

Хүүг аймгийн цагдаагийн  газар болон онцгой байдлын газраас дөрөв хоногийн турш эрэн хайсан бөгөөд өчигдөр /2023.09.29/ орой хүүг Хэрлэн голын эрэг орчмоос амиа алдсан байдалтай олсон байна.

Улмаар, хууль хяналтын байгууллагынхан хүүгийн цогцсыг ар гэрийнхэнд таниулах ажиллагааг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Урьдчилсан байдлаар хүүгийн үхэлд түүний хойд аав болох 34 настай Б гэгч буруутай байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учир цагдаагийн байгууллагаас саатуулаад байгаа юм.

Иймд эцэг, эхчүүд та бүхнийг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ