Алга болоод гурав хонож буй долоон настай хүүг эрэн хайж байна

Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багт 7 настай хүү гэртээ ирээгүй тухай дуудлага Цагдаагийн газарт ирсний дагуу цагдаагийн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон эрэх, шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна. Хүү энэ сарын 25-ны өдөр гэрээсээ гарчээ.

Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаанд нэмэлтээр хүн хүч, мэргэжлийн дэмжлэг хүссэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирүүлсний дагуу Онцгойн 20 аврагч, 3 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Чойбалсан хотод зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах улсын сургуулилтад оролцохоор ирсэн нисдэг тэрэгтэй баг тус эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр боллоо гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ