Ялтан Б.Махбал ялынхаа 50 хувийг биеэр эдэлж, МАГАДЛАНГААР СУЛЛАГДЛАА
Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сард Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь нас хохирсон.
Энэхүү хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжигтнээр татан, шалгаж гурван шатны шүүхээс 11 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн.
Түүнийг дөрөв дэх жилийнхээ ялыг эдэлж байх үед буюу 2021 онд Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга уучлалд хамруулж, эдлэх ёстой үлдсэн ялын хугацаанаас 2.5 жилийг хассан юм.
Ингэснээр Б.Махбал таван жил хоригдоод суллагдах боломжтой болсон бөгөөд ялтан Б.Махбал Багануур дүүрэг дэх Нээлтэй хаалттай 421-р хорих ангиас магадлангаар суллагдлаа. Учир нь ялтан нийт эдлэх ёстой ялынхаа 50 хувийг эдэлсэн бол хууль эрхзүйн хүрээнд магадлангаар суллагдах боломжтой байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД