Ш.Раднаасэдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлнэ
УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар БНХАУ-д ажиллаад өнөөдөр эх орондоо ирж байна. Энэ үеэрээ тэрээр "Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр улсын хамтран байгуулсан ажлын хэсгийн хуралдаанд оролцсон бөгөөд мөн нүүр царайгаа өөрчлөн, БНХАУ-д орогнож байсан Д.Наранхүүг авчрах асуудлаар тохиролцоонд хүрчээ.
Иймээс ч Д.Наранхүүг маргааш БНХАУ-аас Монгол Улсад авчирмагцаа шууд албадан саатуулахаар болсон байна.
Д.Наранхүүг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ий Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой хамтран бусдад авлига өгөхийг завдсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа аж. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болж буй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД