Авлигатай тэмцэх газраас 15 объектод нэгжлэг хийлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрөгч долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 849 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 1 мэдэгдэл, хууль хэрэгжүүлж ажиллах 1 албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ. Эрүүгийн 6 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын удирдах албан тушаалтан “И” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хууль бусаар бараа нэвтрүүлсний хариуд гаалийн улсын ахлах байцаагч “Н” нь бусдаас хахууль авсан гэх;
  • БНХАУ-ын иргэн “Ф” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ зэрэг байгууллагын удирдах албан тушаалтан Н, Ц, Д, Э, З, Д нарт хахууль өгсөн гэх;
  • Иргэн “Д” нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн /хуучин нэршил/ удирдах албан тушаалтан “Ц”-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх;
  • Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтан “О” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Э”, Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтан “О” нартай бүлэглэн өөрийн ойрын харилцаатай “Б”-д хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын удирдах албан тушаалтан “Ц” нь бусдаас хахууль өгөхийг шаардсан гэх;
  • Нийслэлийн 84 дүгээр сургуулийн удирдах албан тушаалтан “Л” нь бусдаас хахууль авсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (203.17.23.197)
    Эрхэм хүндэт Mobicom танаа‼ Жич: Яг ингээд байна Би дараа төлбөрт Mobicom дугаар солилгүй хэрэглээд олон жил болжээ. Үнэнч хэрэглэгч бас маш их мөнгө төлсөн байдаг. Сүүлийн 1 жил миний хэвийн байсан дата 10 хоногийн өмнө дуусдаг боллоо. Би Facebook, insta, мэдээний сайт хэрэглэдэг, зарим мэдээлэл авдаг өөр ямар ч функц ашигладаггүй, зохистой хэрэглээтэй хүн юмсан. Гэтэл сүүлийн үед 10 хоногийн өмнө таны дата дууссан,нэмж мөнгө төлөөд 10 хоногоо сунгуул гэж шахдаг боллоо! Заа гээд худалдаад авчихаар 8 хоногийн дараа 10 хоногийн чинь дата дууссан, шинэ сар эхлэхээс өмнө 2 хоногийн датаны төлбөр төл гэж эрээ цээргүй шаардаж нэмэлт төлбөр гарсан гэж далайлган сүрдүүлдэг боллоо. Mobicom-н ийм булай луйварчин үйлдэлд үнэхээр хэлмэгдэж байна. !!! Яах ёстой вэ? Олноороо ярилцаж шэйрлэж зохих удирдлагад нь хүргэхгүй бол энэ түрэмгийлэгч нар" дийлдэхээ болих нээ! ! !😡. Challenge хийнэ үү!!!!!!!!! Дата дуусангуут шууд ар араасаа мсж дата авна уу гэж ирдэг шүү /Хуулбарлаад /тараагаад түгээгээд өгөөрэй😒😒😒 гэнээ. Ер нь бол яг л ингээд байгаа шүү эрхэм Мобикомоо. Өмнө 4 байхад хангалттай хүрдэг байсан дата одоо 10++ гээд бараг 20 хүрээд бна
    2023 оны 09 сарын 26 | Хариулах