Шөнийн автобус аравдугаар сарын 1-нийг хүртэл иргэдэд үйлчилнэ

Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг 2023 оны зургаадугаар сарын 15-наас эхлүүлсэн. Гэвч иргэдийн дунд зуны улирал дууссан учир шөнийн тээвэр үргэлжлэн явах уу гэсэн эргэлзээ үүссэн. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас тодруулахад "Шөнийн тээврийн үйлчилгээ аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Түүнээс цааш үргэлжлүүлэх эсэхийг удахгүй шийднэ" хэмээлээ. 

Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобуснууд 22.00-02.00 цаг хүртэл иргэдэд үйлчилж байна. Тодруулбал,

ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”

ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”

ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”

ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”

ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр”

ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий газар” гэсэн чиглэлд үйлчилгээ үзүүлж буй юм. 

Шөнийн автобусны үнэ энгийнхтэй адил 500 төгрөг байх бөгөөд 1.5 км радиус дотор дамжин суухад үнэгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.161.178)
    Өнөөдөр гэхэд л 23:42 үед явахгүй л бна
    2023 оны 09 сарын 25 | Хариулах