"Ханжөү ган төмөрлөгийн групп" Гангийн үйлдвэр барих асуудлыг судалжээ

Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны урилгаар энэ сарын 18-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Жөжян мужийн “Ханжөү ган төмөрлөгийн групп” компанийн ТУЗ-ийн дарга Жан Лимин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад  ирж ажиллажээ. 

Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Жөжян мужийн удирдлагуудтай уулзаж, гангийн үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцон, мужийн удирдлагуудаас холбогдох чиглэл өгөгдсөний дагуу энэхүү айлчлал болжээ. 

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Монгол Улсад төмрийн хүдрийг ашиглан гангийн үйлдвэр барих, урд хөршөөс төмрийн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, урьдчилсан санал дүгнэлт гаргах үүрэгтэйгээр  ирсэн бөгөөд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ