Сурагчдын юунаас хордсон эсэх дүгнэлт гартал 18 дугаар сургуулийг цахимаар хичээллүүлэхээр боллоо
Хан-Уул дүүрэгт байрлах 18 дугаар сургуулийн хүүхдүүд толгой эргэж, бөөлжиж, суулгасан гэсэн албан мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд хамтран ажлын хэсэг гаран ажиллаж байгаа.
Нийслэлийн зүгээс эхний ээлжинд яаралтай арга хэмжээ авч сургуулийг түр хаагаад байна гэж Хотын даргын орлогч З.Төмөртөмөө мэдээллээ. Мөн тэрбээр "Хордлого юунаас үүдэн гарсан талаар мэргэжлийн байгууллагууд л тодорхойлох тул, газ гэх мэтээр таамаг дэвшүүлэхгүй байхыг хүсье. Дүгнэлт гартал цахимаар хичээллүүлэхээр болсон байгаа" хэмээлээ.
Ингэхдээ Монгол дээд сургуулийн байрыг түрээслэж хичээллэж байсан 6-8 дугаар ангийн 720 хүүхдийг цахимаар хичээллүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ