Улаанбаатарт 18 градус дулаан байна
Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Нутгийн баруун хэсгээр салхи баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Өдөртөө Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр +4…+9 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9…+14 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +18…+23 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +17…+19 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ