Сургуулийн хүүхдийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан байжээ

Цагдаагийн байгууллагад өнөөдөр \2023.09.21\ Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн хүүхдийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүллээ.

Энэ үйлдлийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хориглосон байдаг тул гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шалгуулаарай.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 8 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан 11 зөрчил, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд заасан хэрэг 3 бүртгэгдсэн байна.

Хуулийн тайлбар: “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил” гэж ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ