"Тамгагүй төр" жүжгийг "Өвөрмонголчуудад нөлөөлнө" хэмээн үзэж тоглохыг хоригложээ

Өнгөрсөн есдүгээр сарын 19-ний өдөр ӨМӨЗО-ы Ордос хотын Эзэн Хороо Их театрт нээлтэй хийж, гурван өдөр тоглох “Тамгагүй төр” жүжиг тодорхойгүй шалтгаанаар цуцлагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ӨМӨЗО-ы өнцөг булан бүрээс ирээд байсан үзэгчдийг үл хүндэтгэж, тоглолтыг гэнэт зогсоосон шалтаан нь “БНХАУ-ын эрх баригчдыг шийдвэр” байсныг Хятадын хэвлэлд мэдээллээ.

Тухайлбал Хятадын RFA дотоодын хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээлснээр, ““Тамгагүй төр” монгол жүжгийг ӨМӨЗО-ы Ордос хотын Ижинхуолуо хошууны их театрт есдүгээр сарын 19-нөөс 21-ний хооронд тоглохоор төлөвлөж байсан ч олон зуун үзэгчид тоглолтыг талбай руу орохоос өмнө түр зогсоосныг мэдэгдсэн байна.

Харин тоглолтыг зогсоосон шалтгаан нь эрх баригчдын шийдвэр байжээ. Мөн одоогоор “Тамгагүй төр” жүжгийн багийнхан тоглолтоо гаргах найдлага тээж холбогдох хүмүүстэй уулзаж байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ