МҮХАҮТ-ын дараагийн ерөнхийлөгч өнөөдөр тодорно

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ХХI Их хурал болж байна. Энэхүү хурлаас ирэх дөрвөн жилд тус байгууллагыг удирдах Ерөнхийлөгч нь тодорно. Өнгөрсөн хугацаанд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг удирдсан О.Амартүвшин дахин сонгогдохын төлөө өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 18-ны 17.00 цагаас өмнө хүлээн авсан. Өнгөрсөн хугацаанд нэр дэвшигчид өөрсдийгөө танилцуулж, нэр дэвшиж байгаагаа мэдэгдсэн. 11 хүн нэр дэвшихээ олон нийтэд мэдэгдээд байлаа. Харин хурал албан ёсоор эхэлж Тооллогын комисс нэр дэвшигчдийг танилцуулахдаа 12 хүн нэр дэвшиж байгааг дуулгалаа. "Эрдэнэс Монгол" ХХК-ын дэд захирал асан О.Одбаяр нэр дэвшиж байгаа ажээ. Тэрээр өнөөдрийг хүртэл нэр дэвшиж буйгаа олон нийтэд зарлаагүй байсан юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ