УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдлоо

УИХ-ын асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл гарч эхэллээ.

Энэ талаар цагдаагийн ерөнхий газраас "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... зочид буудалд иргэн Г гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна" гэж мэдээллээ. 

Сануулахад, тэрбээр өмнө нь 2017 онд мөн хүчингийн хэрэгт холбогдож, шүүхээс хоёр жилин хорих ял авч байсан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ