Түгжрэлээс гаргах 1900-1234 дугаарын журамд өөрчлөлт оруулахыг зарим жолооч хүслээ
Иргэд бусдын автомашиныг хааж, холбоо барих утасны дугаараа үлдээгээгүй явсан тээврийн хэрэгслийн талаарх гомдлоо Авто тээврийн үндэсний төвийн 1900-1234 гэсэн лавлах утас руу залгаж, хэлэх боломжтой.
Харин операторууд тухайн автомашиныг улсын дугаараар шүүж, эзнийг нь тогтоогоод хэрэглэгчтэй шууд холбох үйлчилгээ үзүүлдэг. Харин Авто тээврийн үндэсний төв үйлчилгээнийхээ төлбөрийг лавлах утсанд залгасан жолооч нараас авдаг.
Тэгвэл зарим жолооч уг лавлах дугаарын журамд өөрчлөлт оруулахыг хүсэв. Учир нь орц, гарц хааж автомашинаа байршуулсан, дугаараа үлдээгээгүй жолооч нараас болж бид хохирох ёсгүй гэдгийг хэллээ.
Энэ талаарх мэдээллийг бид дараагийн сурвалжилгаар дэлгэрэнгүй хүргэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ