Ирэх 7 хоногт уулархаг нутгаар цас орно

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээгээр ойрын гурав хоногт ихэнх нутгаар дулаарах ч  өнөөдөр, маргаашнаас эхлэн “Хангай, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Дарьганга”-ын нутгаар бороо орж, уулархаг бүс нутгаар цас орох төлөвтэй. Есдүгээр сарын 19, 20-ны байдлаар Хөвсгөлийн зүүн, Булганы зүүн, Архангай, Булган, Өвөрхангайн хойд нутгаар цочир хүйтэрнэ. Мөн тариалангийн бүс нутгаар эрс хүйтрэх тул ил задгай байгаа ногоо хайрагдаж болзошгүй. Мөн ихэнх бүс нутгийн уулархаг хэсгээр нойтон цас орох төлөвтэй байна. Есдүгээр сарын 21-нээс Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-ноос нутгийн баруун хагаст, 23-наас ихэнх нутгаар бороо болон нойтон цас орж эрс хүйтэрнэ.

Есдүгээр сарын 20-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, есдүгээр сарын 21-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр,  есдүгээр сарын 22-нд нутгийн баруун хагаст, есдүгээр сарын 23-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, есдүгээр сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, есдүгээр сарын 23-нд  нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Есдүгээр сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, есдүгээр сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, есдүгээр сарын 25-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, есдүгээр сарын 26-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, есдүгээр сарын 27-нд нутгийн баруун хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орно гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдлээ.

Анхны цас Алтайн салбар уулс болон Хөвсгөлийн уулсаар есдүгээр сарын дунд арав хоногийн сүүлээр, харин Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10 дугаар сарын дунд үеэр, бусад нутгаар есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр ажиглагддаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ