ЦЕГ: Гараашинд хүн угаартаж нас барсан, UTV бартаат замын дөрвөн дугуйтын хөдөлгүүр асаалттай байсан
Гараашинд хүн угаартаж нас барсан харамсалтай явдал болжээ.
Энэ талаар ЦЕГ-ХМТ-өөс "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарааш дотор “Хүн угаартаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус гараашинд 38 настай, эрэгтэй нас барсан, UTV бартаат замын дөрвөн дугуйтын хөдөлгүүр асаалттай байсан.
Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" хэмээн мэдээллээ.
Цаг агаар сэрүүсэж буй энэ үед иргэд автомашин болон тээврийн хэрэгслийг битүү орчинд асаалттай байлгаж дотор нь орохгүй байх зэргээр эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг санууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ