Адуундаа яваад сураггүй болсон эрэгтэйг ес дэх өдрөө эрэн хайж байна
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тавдугаар багийн нутаг Унаганы гатлага хэмээх газарт есдүгээр сарын 9-ний 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болжээ.
Унаж явсан морь нь 12-ны өдөр гэрээс нь 2 км зайтай орших Ховд голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй хэмээн Онцгой байдлын газарт 12-ны 10:15 цагт дуудлага өгсөн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхнийх нь хамт есдүгээр сарын 17-ны 08:10 цагаас 19:30 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин 47 настай эрэгтэй Т-г эрэн хайжээ.
Эрлийг Шар говь хэмээх газраас баруун урагш 16 км-т Хулангийн гатлага гэх газар хүртэл Ховд голын усаар болон голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Эрлийг есдүгээр сарын 18-ны 08:00 цагт дахин эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ