Нөхөртэй нь гэр бүлийн гадуурх харилцаанд орсон эмэгтэй СӨХ-оос бичлэг авч, цахим сүлжээнд цацсан байжээ

Цахим орчинд энэ сарын 12-ны өдөр /2023.09.12/ настай эмэгтэй, нэгэн эрэгтэйг лифтэнд зодож буй бичлэг цацагдсан билээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "2023 оны есдүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Ээж, аав 2 зодолдоод байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс иргэн “Э” нь гэр бүлийн хамаарал бүхий “Д”-г цахилгаан шатанд биед нь халдсан гэх үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаааг явуулж байна" гэх мэдээллийг өгсөн. 

Тэгвэл тухайн эмэгтэйн нөхөр өөрийн гэртээ гэр бүлийн гадуурх харилцаанд орж байхад эхнэр нь мэдэж, дээрх үйлдлийг гаргасан байна. Харин цахим орчинд цацагдсан бичлэгийг нөхөртэй нь гэр бүлийн гадуурх харилцаанд орж байсан эмэгтэй тухайн орон сууцны хорооллийн СӨХ-нд ажилладаг хамаарал бүхий хүнээсээ авч, нийтэд цацсан гэдгийг албан бус эх сурвалж мэдээллээ. Мөн нөхрөө зодсон гэгдэж буй эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд сэтгэл санааны хүнд цохилтод ороод байгаа аж. Харин гэр бүлийн гадуурх харилцаанд орж, бичлэг цацаж, нэр төрд нь халдсан этгээдүүд албан ёсоор уучлалт гуйгаад байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.186.75)
    Иймэрхүү зүйлийг олж мэдсэн гэр бүлийн хүний тархи нь автын хүнд осолд орсонтой тэнцэхүйц хэмжээний хүнд гэмтэл авдаг гэж байгаамдаа Харамсмаар л юм болж Зүгээр л хөөгөөд явуулчихгүйдээ, өдий насанд , зүгээр л хог шааруудыг хэн ч байсан замаасаа зайлуулж чаддаг хэмжээний тэвчээр, ухаан, бас бардам зан байх л ёстойсон
    2023 оны 09 сарын 17 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.57.94.197)
    Хаха тэгээд сална л биз дээ зодож цохиж өөрөө хэрэгтэй болж байдаг. Монгол улс гэр бүлээё гадуур харилцааг хориглоод өөрсдөө шийтгэ гэсэн хуульгүй шүү. Эрх зүйт төрөө дээдлээд хуулиар шийтгүүлнэ биз дээ. салахаар амьдарч чадаргүй гарууд л ийм юм хийнн хөгшин төгцөгнүүд бас сүүлэрнэ
    2023 оны 09 сарын 17 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (3.74.252.204)
    Таарсан шаарнууд вэ!? Буудлын мөнгөгүй хэвтэж бас хүүхэнд дуртай!!!! Хахаха!!!
    2023 оны 09 сарын 17 | Хариулах