Үндэсний номын баяр өнөөдөр төв талбайд эхэлнэ

Үндэсний номын баярыг энэ жил 34 дэх удаагаа тэмдэглэж байгаа бөгөөд өнөөдөр /2023.09.15/ эхэлж байгаа юм. Энэ удаагийн номын баяр Д.Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжилнэ. Мөн энэ жил өмнөх жилүүдээс өргөн хүрээнд арвин онцлогтой болж, олон зочид ирэх гэнэ. Тухайлбал, ОХУ-ын утга зохиол судлаач, шүүмжлэгч Павел Басинский, Халимагийн түүхч Захаров Басан, түүхч, соёл судлаач Анна Эспарса, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга, төрийн шагналт Павел Басинский, Оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров, түүхч, соёл судлаач Анна Эспарса, БНХАУ-ын нэрт зохиолч Үй Хуа зэрэг 10 гаруй хүндэт зочид төв талбайд болон бусад заасан байршлуудад уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, нээлттэй үзэсгэлэнгүүд гаргах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ