“Хүннү молл”-ын урдах гэрлэн дохиог БУУЛГАЛАА
“Хүннү молл”-ын урд байрлах гэрлэн дохиог буулгаж, өөр байршилд шилжүүлэн суулгасан талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хэллээ. Тэрээр "Урд шөнө “Хүннү молл”-ын урд байрлах гэрлэн дохиог хариуцсан ажилтнууд нь буулгаж, өөр байршилд шилжүүлэн суулгалаа.
Явган зорчигчид шинээр ашиглалтад орсон нүхэн гарцаар нэвтэрнэ. Энэ нүхэн гарцын доторх заслын ажлыг долоо хоногийн хугацаанд дуусгана.
Ингэснээр зам хөндлөн гарч буй иргэдийн аюулгүй байдал хангагдаж, Яармаг орчмын зорчилт хөдөлгөөний урсгалын эрчим сайжрах юм" хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ