"Нийтийн тээвэр зорчиход зориулж 3000 метрт хашаа, хайс тавиад байна"

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн талаар мэдээлэл өглөө.

 

Арваннэгдүгээр сард гэхэд 1000 автобусаар парк шинэчлэл хийгдсэн байна

Тэрбээр "Бид Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлөх ажлыг хийж байна. Гурван байрлал дахь хаалтыг өнгөрсөн шөнө согтуу жолооч автомашинаараа мөргөжээ. Үүнтэй холбоотойгоор хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил явагдаж байна.

Нийслэлийн авто замын эрчим хөдөлгөөн нэмэгдэж байгаа ба эхний хагас жилд импортоор 60 мянган машин оруулж ирээд байна. Зөвхөн Наадамчдын өргөн чөлөө гэлтгүй нийслэлийн 356 км урт гол ба үндсэн зам дээр явах тээврийн хэрэгслийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна.

Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг:Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг:

Тиймээс урсгалын хэмжээг нэмэгдүүлэхээр нийтийн тээвэр зорчих хэсгийг чөлөөлж, хаалт хашилт тавьсан.

Өглөө, оройн оргил ачааллын үед нийтийн тээврээр зорчихыг уриалж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхээр бид ажиллаж байна. Энэ хүрээнд тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн дунд түгжрэлийн асуудал нэлээн хүчтэй яригдаж байх шиг байна. Нийтийн тээврийн зорчих урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Өмнөх удирдлагууд хийж байсан ба хэрэгжээгүй шалтгаан нь хуучирсан автобуснууд удаан явдаг, ашиглалт дууссан гэх мэт сул талтай байсантай холбоотой.

Нийт 7-10 минут тутам нийтийн тээврийн хэрэгсэл явахаар тооцоолсон. Үүнтэй холбогдуулж хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Жишээ нь,

 

  • Наадамчдын өргөн чөлөөнд нэмэлт камерийн хяналт тавих,
  • Тээврийн цагдаагийн албан хаагч ажиллана,
  • Явган хүний нүхэн гарцыг ашиглалтад оруулна

Өвлийн их ачаалалд нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хоорондын зайг богиносгоно. Өмнө байсан нийт 900 хуучин автобусны 450 нь одоо шинэ болсон, энэ сард 150-аар нэмэгдэнэ, аравдугаар сард 180 гээд арваннэгдүгээр сард гэхэд 1000 автобус 100 хувь шинэчлэгдэх ба он дуусахад 1100-1200 автобусаар шинэчилнэ гэж төлөвлөж байна.

Улаанбаатар зам ашиглалтын газар хашаа хайс байршуулах ажлыг хийж байгаа ба 12 мянга гаруй метр урттай хашаа хайс 950 сая төгрөгийн өртөгтэй юм. Одоогоор хашааг 3000 м-т тавиад байгаа ба эвдэл гэмтэл зэргийг тооцоолж нэмэлтээр нөөцлөөд байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ