Шилдэг хоёр офицерт байр өгчээ

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицерууд “Хар зүрхний хөх нуур”-ын байгалийн үзэсгэлэнт газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд чуулжээ. Энэ үеэр “Шилдэг залуу офицер” шалгаруулах уралдаан болсон байна.

Уг уралдаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 80 офицер оролцож, цэргийн дүрэм, гадаад хэлний мэдлэг, эсээ бичлэг, илтгэх ур чадвар, буудлага, сэтгэл хөдлөлөө удирдах болон багаар ажиллах чадвар, бие бялдрын бэлтгэлжилт төрлөөр өрсөлдсөн аж. Ингээд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын Шилдэг эмэгтэй офицероор ЗХЖШ-ын мэргэжилтэн, ахмад Н.Дэлгэрмаа, Шилдэг эрэгтэй офицероор ЗХЖШ-ын мэргэжилтэн, ахмад Г.Жавхлантөгс нар шалгарсан байна. Шилдгээр шалгарсан хоёр офицерт хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ