Суудлын хоёр машин мөргөлдөж, шатсаны улмаас гурван иргэн амиа алджээ

Суудлын хоёр машин мөргөлдөж, гурван хүн амиа алдсан осол орон нутагт гарчээ.

Тодруулбал, өчигдөр 22:42 цагт Баян-Өлгий аймгаас Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан хоёр зорчигчтой Приус-20 загварын автомашин, Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан таван зорчигчтой Приус-20 загварын суудлын автомашин мөргөлдөж, нэг машин нь шатсан байна. Ослын улмаас автомашины бүхээгт 51-61 насны гурван иргэн хавчуулагдан шатаж нас барсан харамсалтай осол гарчээ.

Үлдсэн дөрвөн иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэсэн байна. 

Иймд иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний дүрмийг мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ