Ховд аймагт тогтоосон хязгаарлалтын дэглэмийг цуцаллаа

Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын халдварын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдэж шинжилгээгээр батлагдсан тул хөл хорио тогтоосон тухай бид мэдээлсэн. Тухайн иргэний нэгдүгээр хавьтлын найман хүнийг олж тогтоон PCR шинжилгээ хийхэд эцсийн хариу бүгд "сөрөг" гарсан тул хязгаарлалтын дэглэмийг цуцалжээ. 

Тарваган тахлын халдвар авсан иргэн О-ийн биеийн байдал хэвийн. БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлан шаардлагатай эмчилгээ хийлгэж байна. Харин ойрын хавьтлын иргэдийг зургаан хоног гэрийн тусгаарлалтад байлгахаар болжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ