Ерөнхий сайд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн боловсролын сургуультай танилцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургууль нь говийн бүсийн уул уурхайн салбарын ажилтнуудыг бэлтгэдэг гол суурь болдог онцлогтой.

Боловсролын багц хуулийн өөрчлөлтөөр Мэргэжлийн боловсрол эзэмших хугацаа 2.5 байсныг 3 жил болгосон. Ингэснээр Мэргэжлийн оюутнууд ЕБС-ийн 12 жилийн хөтөлбөрийг бүрэн үзэхээс гадна, 2.5 жилээр суралцаад төгсөхөд насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ажилд орох боломжгүй байсныг шийдвэрлэж чадаж байгаа юм.


 
Мөн тухайн оюутан хүсвэл их дээд сургуульд шатлан суралцах боломж нээгдсэн зэрэг суурь тогтолцооны шинэчлэл хийгдэж байна. Хуучин МСҮТ-д амьдралын боломж тааруу айлын хүүхэд эсвэл сурлага тааруу хүүхдүүд элсэн суралцдаг гэсэн ойлголт, хандлага өөрчлөгдөх шинэ алхам хийгдсэн гэж хэлж болно.

Эх сурвалж: БШУЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ