Нохдод хазуулж буй эмэгтэйд туслаагүй гэх жолооч дуут дохио дарж, хашхирсан гэжээ

Цагдаагийн байгууллагад Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн Э нь "5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгджээ. Үүний дагуу тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан эздийг олж тогтоожээ.

Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тэрхүү жолооч мэдүүлэгтээ "Би цонхоо онгойлгон хашхирч, автомашиныхаа дуут дохиог дуугаргасан. Чулуу барьсан хүн цаанаас ирж явсан тул зам тавьж өгөхөөр холдсон. Хэрэв намайг буруутай гэж үзвэл хуулийн хариуцлага хүлээнэ" гэжээ.

Нутгийн захиргааны байгууллагууд хамтран дахин энэ төрлийн болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. Иймд иргэд та бүхэн орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    059 (64.119.29.144)
    eejgui emegtei duugui ekhnergui okhin urgui khun yum bna l daa...zuvkhun khar tolgoi khar amia avch yvdag khar novsh khun sug...
    2023 оны 09 сарын 08 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Zocnin (72.139.207.171)
    Ilerhii Tom machinations yawj bj ter emegteid Tullahoma bolomj bsan Bicnlegees cn haragdaj Ooriigoo hamgaalaad heregguidee hun sug mini
    2023 оны 09 сарын 08 | Хариулах