Өдөртөө 33 градус хүртэл хална

Сэрэмжлүүлэг: Архангай, Хөвсгөл, Булганы нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай уулархаг нутгаар -1…+4 градус, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангайн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул голын хөндийгөөр +15…+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Монгол-Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +28…+33 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +32…+37 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +16…+18 градус, өдөртөө +31…+33 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +31…+33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ