Монголын хүүхдийн ордны дугуйлангийн бүртгэл есдүгээр сарын 11-нд эхэлнэ
Монголын хүүхдийн ордны 2023-2024 оны хичээлийн жилийн дугуйлангийн бүртгэл, шалгаруулалт энэ сарын 11-15-ны өдрүүдэд 09.00-16.00 цагийн хооронд явагдана. Мөн зарим дугуйланд цахимаар бүртгүүлэх боломжтой аж.
Цахимаар бүртгэх дугуйлангуудад
-Загвар, гоо зүй /12 наснаас дээш/
-Монгол бичиг
-Шинжлэх ухааны лаборатори /3-6 анги/
-Хөөмий
-Эвэр бүрээ ардын бишгүүр хөгжим
-Хятад хэл /3-р ангиас дээш/
-Япон хэл /4-р ангиас дээш/ дугуйлан багтаж байна.
Харин танхимаар бүртгэх дугуйлангуудад
-Бүжиг
-Дуулаач
-Драм
-Хийл
-Төгөлдөр хуур
-Шанз
-Ятга
-Ёочин
-Хуучир
-Лимбэ
-Морин хуур
-Эвэр бүрээ ардын бишгүүр хөгжмим
-Монгол бичиг
-Англи хэл
-Хятад хэл
-Япон хэл
-Шатар
-Математик
-Гар урлал
-Загвар дизайн
-Зураг
-Загвар, гоо зүй
-Шинжлэх ухааны лабораторийн дугуйлан багтаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД