Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд нийлүүлэгдэх 811 вагоныг Монгол Улсын хилээр хүлээн авчээ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэгдэх 811 вагоныг Монгол Улсын хилээр бүрэн хүлээн авч дуусжээ.
ОХУ-ын Тихвины үйлдвэрт үйлдвэрлэсэн вагонууд нь засвар хоорондын хугацаа 8 жил буюу 1 сая километр, хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн хос дугуйн холхивч, тормосын хоёр цилиндртэй буюу хоёрлосон тоормостой учир галт тэрэгний хөдөлгөөний найдвартай байдлыг нэмэгдүүлсэн байна.
Уг вагонуудыг 32 жил ашиглах боломжтой аж.
Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт ашигласнаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үзжээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд нийт зургаан багц ажил байгаагийн нэг нь 810 ширхэг вагон нийлүүлэх тухай юм.
Энэ талаар Төслийн гүйцэтгэгч "Бодь интэрнэшнл" группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан "400 вагон оруулж ирсэн. Тавантолгой төмөр зам өөрсдөө ашиглаж байгаа" хэмээн өнгөрсөн онд мэдээлж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ