Нийтийн тээврийн гурван чиглэлд өөрчлөлт орууллаа
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал болон нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал эрс нэмэгдэж буй.
Иймд Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шинэ чиглэл болон зарим нэг чиглэлд өөрчлөлт орууллаа. Тодруулбал, есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэх шинэ чиглэл:
- Ч:3А "Зүүн салааны шинэ эцэс-Халдвартын эмнэлэг" чиглэл
- Ч:16 "Баруун салаа-Далангийн зам- 10р хороолол" чиглэл
- Ч:16 "Баруун салаа Нумтын ам-Далангийн зам-10р хороолол" болгон шинэ эцсийн зогсоол руу сунгаж маршрутад өөрчлөлт оруулаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ