2023-2024 оны ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ эхэллээ

2023-2024 оны хичээлийн жилийн нээлт өнөөдөр /2023.09.01/ улс даяар эхэлж байна.

Энэ хичээлийн жилийн онцлог нь Боловсролын багц хууль батлагдсан явдал юм. Хуульд онцгой нөхцөл, гамшиг ослоос бусад бүхий л үед хичээл сургуулийн үйл ажиллагааг хэн нэгэн өөрчлөх боломжгүй болгож тусгасан байна. Ингэснээр ЕБС-ийн сурагчдын хичээл сургалтын үйл ажиллагаа 170-185 хоног үргэлжлэх бөгөөд хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчилсэн.

Шинэчлэгдсэн хичээлийн жилийн бүтцийг харвал ерөнхий боловсролын сургуулийн сурагчид

Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 1-6-нд буюу нэг долоо хоног амарна.

Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.

Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.

Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ