Ерөнхийлөгч "Дэлхийн нийслэл Хархорум" сэдвээр цахим хичээл бэлтгэжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгч сурагчдад зориулан цахим хичээл заадаг уламжлал тогтоосон. Үүний дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023-2024 оны хичээлийн шинэ жилд зориулсан цахим хичээлийг “Дэлхийн нийслэл Хархорум” сэдвээр явуулахаар сонгожээ.

Тэрээр "Монголчууд бидний өвөг дээдэс эрт дээр үеэс оюун санаа, эрдэм ухааны эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, эрдмийг хичээлээр сурдаг хэмээн үр хүүхдүүддээ сургаж хүмүүжүүлж ирсэн. Эзэн Чингис хаан Их Монгол Улсаа цогцлоон байгуулаад, байгуулаагүй төрд баатар эр хэрэгтэй, байгуулан дуусваас багш мэргэн хүн хэмээн айлдаж, олон газрын эрдэмтэн мэргэдийг удам угсаа үл ялган урин залж, төр түмний их үйл хэргийг төвхнүүлэн засахад түшиг тулгуур болгож байсан түүхтэй. Их хааны 1220 онд зарлиг болгон байгуулсан Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод олон шатны сүм хийд зэрэгцэн оршиж, эрдэмтэн мэргэд хуран чуулж, монгол хаадын ивээл дор мэдлэг оюунаа сорин мэтгэлцэж байсан түүхтэй юм" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ