ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар өнгөрсан лхагва гарагт хэлэлцэж амжилгүй хойшлуулсан асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна

Өнөөдөр /2023.09.01/ Засгийн газрын ээлжит бус хуралдаан товлогдсон байна. Хуралдаан дөнгөж сая эхэлсэн бөгөөд өнгөрсөн лхагва гарагийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж амжилгүй орхисон болон хойшлуулсан асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэх аж. 

Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 

  •  Боомтуудын хил дамнасан төмөр замын явцын талаар,
  • 2023 оны ургацын урьдчилсан баланс,
  • Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол,
  • Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн талаар,
  • Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар,
    Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар зэрэг 40 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байсан билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ